"Сүрэн эрхлэгч ширээгээ хүндэтгэж бодож явснаас чухал гэж бодож яваагүй.
Тэр ширээн дээрээс хэнд ч хэрэггүй цаасан шувуу зуу зуугаараа нисэж
байснаас хэрэгтэй санаа оноо хөөрч нисэж байсангүй" Цагийн Салхи
Би Цагийн Салхи гэдэг роман уншиж дууссан харин ойлгосонгүй хэсэг зөөндөө учраас дахиад уншихаар шийдсэн. Мииний сонирхол татах хэсгүүдийг блогондоо тэмдэглэж авна. Хаяа хаяа орчуулахыг оролдононо. Дорх хэсгүүд тэмдэглэж авсан учир нь байгаль, ялангуяа морьтой холбоотой зүйлүүдийг Монгол соёлд маш их чухал гэж харуулаж байгаа гэж бодсон. Тийм биш үү? Санаа солилцвол баярлалаа. "...Багш нар, ахмад нөхөд, нутгийн буурлуудын цөөн зарим нь тэнгэрээс од шүүрэх хүү гэж итгэдэг байсан ч мориор бол би дааган насандаа хурдлаад харамсалтай нь үрээ насандаа хоцорч эзний сэтгэлийг харлуулсаар их адуундаа орж ууссан унаар морины адил богинохон намтартай хүн" Маам, Цагийн салхи , х. 3. "Тэрбээр сэтгэлгээний хувьд хэдий нь улдсан галуу, унасан навч мэт болсон хүн авч сэхээтний залуу зандан үр төлийг шүдгүй буйлаараа химхэлж номхрххо гаргантай чанар бас аюултай халдвар бүрий өр зүрхний хөөрөл тэмүүлэлгүй дүлий дүмбэд байдаг нь дарга даамал зарим хүмүүст чухам л эрхэмлэгддэгээс өдгөө...
Commentaires
Enregistrer un commentaire