Articles

Affichage des articles du novembre, 2020
  "Би блог нээсэн" гэж сая нөхөртөө үзүүлсэн. "Харин монголоор бичсэн шүү дээ" гэж тэр хариулсан, "блогийн нэр ямар утгатай вэ?" Харин ээ, Цагийн Салхи гэдгийг яаж орчуулах вэ? Хэн нэгэн надад туслаж чадах юм бол бичээрэй.    (Би маш их алдаатай бичдэг, уучлаарай. Миний бичсэн зүйлийг засвал би маш их баярлана.)
Намайг “Тээгий” гэдэг. Монгол найзын минь өгсөн хоч. Би Франц хүн. 2005 онд, оюутан байхдаа Монголд анх удаа очоод нэг жил байсан бөгөөд Монголын ард түмэн , байгаль, соёл ба хэл бичиг бүгд маш их сонирхол татсан. Хоёр  жилийн дараа хэл сурахаар дахиад очиж МУИС-д нэг жил сурсан. Миниий хамгйн дуртай хичээл бол "уран зохиол” бөгөөд Хотын номын худалдааны төвөөс  нэг ном санамсаргүй явж байгаад худалдаж авсан. Тэр ном нь Тунгалаг Тамир байсан. Эхлээд уншихыг оролдсон боловч  хүнд хэцүү санагдсан учраас больсон. Харин хэдэн жилийн дараа дахиад маш их хичээж уншсан  бөгөөд надаад маш их таалагдсан учраас орчуулахаар шийдсэн. Үүний зэрэгцээ өөр хэдэн роман цуглуулаад уншсан. Харин заримдаа тун хэцүү байгаа учраас урам хугардаг. Жишээ нь миний одоо уншиж байгаа ном нь Маамын Цагийн Салхи юм. Энэ ном маш сайн бичсэн гэж надад бодогдож байгаа боловч бас арай их ёгтлолтой болохоор ойлгох нь тун хэцүү. Тийм учраас энэ блогийг нээе гэсэн санаа төр...